ФОРЕКС РОБОТ БА ИНДИКАТОРЫН ТУХАЙ

Форекс худалдаачид өөрсдийн эрсдэл, сэтгэл хөдлөл, ханшийн хэт өндөр хэлбэлзлэл, алдагдал гэх мэт олон зүйлийг багасгаж аль болох ашигтай ажиллахын тулд робот болон индикаторуудыг техник шинжилгээндээ ашигладаг. Форексын худалдаачид өөр өөрийн худалдааны арга, техник, стратегитай байдаг болохоор робот, индикаторууд тэдний шаардлагыг бүрэн хангадаггүй гэж би үздэг.

ФОРЕКС ДЭХ ЭРСДЭЛ

Форекс худалдаанд эрсдэл байнга тохиолддог. Эрсдэлийн шалтгаан олон янз байдаг. Хэрэглэгч аливаа робот, индикаторуудыг хэрэглэхдээ эрсдэлийг бүрэн ухамсарласан байх шаардлагатай. Өөрийн хийсэн Хураа ЕА-г хэрэглэхийг хүссэн худалдаачдад ч мөн адил эрсдэлийг бүрэн ухамсарласаны үндсэн дээр хэрэглэхийг хүсэж байна. Шууд хэлэхэд алдагдалаа та өөрөө л хариуцах ёстой гэсэн үг.

ХУРАА ЕА РОБОТ БА ХӨГЖҮҮЛЭЛТ

Хураа ЕА нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд олж мэдсэн миний багахан мэдлэгт суурилагдсан тул таны шаардлагыг хангана гэж үзэхгүй байгаа хэдий ч тестийн үр дүнгээр хэрэглэгчдэд санал болгох боломжтой гэж үзсэн тул нийтэд дэлгэж та бүхэнд танилцуулж байна. Нөгөөтэйгүүр хүн бүр ахиу орлоготой бол улс оронд ч тустай тул өөрийн үүцээ бусдад дэлгэж хамтран хөгжүүлэх нь илүү дээр гэж үзсэн юм.

Хариулт үлдээх