БҮРЭН АВТОМАТ

Хураа ЕА роботыг хэрэглэхдээ хэрэглэгч өөрийн сонгосон дансны төрөлдөө тохируулан гол хэдхэн тооны өгөгдлийг оруулж өгөх ба худалдааг бүрэн автомат горимоор өөрөө гүйцэтгэдэг. Хураа ЕА нь ашигийг хамгийн бага тохиолдолд түгжих, өсөлтийг дагаж трэйлинг хийх, хэдэн ч хос дээр зэрэг ажиллах, Free margin-ийг тогтмол хувь дээр барих гэх мэт зохицуулалттай. Аль болох худалдааг алдагдалгүй гүйцэтгэхэд илүүтэй чиглэсэн.

ДАНСНЫ ТӨРЛӨӨ СОНГОХ

Форекс брокероос санал болгож байгаа дансны төрлүүдээс комисс, сприд аль болох багатайг нь сонговол найдвартай ажиллагаа арай илүү, ашиг их байх болно.

ХУДАЛДАА ХИЙХ МӨЧ БА ИНДИКАТОР

Робот нь өөрийн програмчлалд хамрагдах МетаТрадер 4-ийн ADX, RSI, MA, Bolinger Band гэх мэт үндсэн гол индикаторууд дээр суурилан худалдааг автоматаар гүйцэтгэдэг. Мөн нэмэлтээр бусад ямар ч (Custom) индикаторыг ашиглаж болох боловч индикаторыг сонгох боломжийг хэрэглэгчдэд олгогдоогүй.

ЛОТ ТОХИРГОО БА МӨНГӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТ

Лот нь хамгийн багадаа 0.01 байх боловч форексд таны оруулсан нийт хөрөнгөнөөс хамааран мөнгөний зохицуулалтаа өөрөө автоматаар хийхээр зохиогдсон. Хэдий тийм ч та эрсдэлийг багасгах үүднээс өөрөө лотоо автоматаар биш гараар тогтмол тоонд тохируулах боломж бас байгаа.

ФОРЕКС ЦАГЫН ГОРИМ БА ВАЛЮТЫН ХОСЛОЛ

Форекс худалдааны аль ч цагийн горим дээр ажиллах боломжтой бүтээгдсэн хэдий ч М1, М5, цагийн горимд ажиллуулах нь илүү үр дүнтэй. Хэрэглэгч хэд хэдэн валютын хослол дээр зэрэг худалдаа хийх боломжтой.

Хариулт үлдээх