ХУРААЕА-ГИЙН ТОХИРГОО ХИЙХ

1.Зурагт үзүүлсэн MetaTrader 4 програмын Navigator хэсгийн Expert Advisors дээр хулганыхаа баруун товчийг дарж, гарч ирсэн даруулгуудаас Refresh-ийг сонгож дарна. Эсвэл MetaTrader 4 програмаа хаагаад эргээд нээж болно.

2.Өмнөх үйлдлийн үр дүнд Navigator хэсгийн Expert Advisors дотор XypaaEA V1.01 гэсэн нэртэй Хураа ЕА гарч ирнэ.

3.Expert Advisor-oo ажиллуулахын тулд XypaaEA VХ.ХХ дээр 2 удаа дарна ажиллагааг эхлүүлэхэд Expert Advisor-ийн About буюу ерөнхий мэдээлэл гарч ирнэ.

4.Expert Advisor-ийн Common товчийг дарж зураг дээр үзүүлсэн хэсгүүд чагтлагдсан эсэхийг шалгана. Чагтлагдаагүй бол зураг дээрх шиг болгон чагтална.

5.Expert Advisor дэлгэцийн баруун дээд хэсэгт дээрх зураг шиг инээмсэглээгүй байгаа эсэхийг шалгана. Уг нь инээмсэглэж байх ёстой.

6.Expert Advisor дэлгэцийн баруун дээд хэсэгт дэрх зураг шиг инээмсэглээгүй байгаа бол Auto Trading дарагдсан эсэхийг мөн шалгана.

7.Auto Trading дарагдаагүй бол дарж ажлуулна.

8.Auto Trading дарагдаж ажилласны дараа Expert Advisor дэлгэцийн баруун дээд хэсэгт дэрх зураг инээмсэглэсэн байх ёстой. Энэ тохиолдолд Expert Advisor хэвийн ажиллаж эхэлнэ.

9.Expert Advisor- тохиргоо хийхийн тулд F7 дарж XypaаЕА-гийн Input хэсэгт тохиргоо хийнэ. Xypaa EA бүх TimeFrame дээр ажиллах боломжтой. Дээрх тохиргооноос ManualLots-оос доошхийг өөрийхөөрөө өөрчилж болох боловч одоогийн тохиргоог бараг өөрчлөх шаардлагагүй.

Хариулт үлдээх